Logoburger menu

Хөлбөмбөгийн спортоор хичээллэх нь ямар ач холбогдол вэ

Хөл бөмбөг нь дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй өргөн тархсан спорт юм. Энэ спорт нь нэг багт 11 тоглогчоос бүрдсэн, тоглогч нь хөл, толгой, их биеийн хөдөлгөөнийг ихээр шаардсан өрсөлдөөнт багийн спортын төрөл юм. Хөлбөмбөгийн спорт нь зүрх судасны системийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх ба олон насны хүмүүсийг хамруулах боломжтой давуу талтай. Хөлбөмбөгөөр хүүхдийг хичээллүүлэх нь заавал алдартай тамирчин болохгүй ч эрүүл мэндийн хувьд олон давуу талтай юм.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Амьсгал, зүрх судасны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх
  • Булчингийн тонусыг сайжруулах, биед агуулагдах илүүдэл өөхийг хайлуулах
  • Булчингийн тэсвэр, уян хатан, хүчийг сайжруулах (уян хатан чанар, тэсвэр, хүч сайн байх нь аливаа гэмтэл бэртлээс урьчдилан сэргийлэхэд чухал үүрэгтэй)
  • Аливаа зүйлд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх
  • Бусад ач холбогдол
  • Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх
  • Хурдан сэтгэх
  • Аливаа асуудлалд дүн шинжилгээ өгөх чадвар хөгжих, тэсвэр хатуужил, хувийн сахилга сайтай болох
  • Бэлтгэл суургилалтаар дамжуулан олон найз нөхөдтэй болох
  • Уур бухимдалыг арилгах, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй болох
  • Аливаа зүйлийг хурдан сурах зэргийг хүүхдэд нь төлөвшүүлэх олон давуу талтай юм.

Мөн энэ спортын төрлөөр хичээллэж байгаа хүмүүст хөлний гэмтлүүд зонхилох ба эрэгтэйчүүдэд шагайн (20%), дунд чөмөг (17%), өвдөгний гэмтэл (15%), эмэгтэйчүүдэд өвдөгний үений гэмтэл (24%), шагайн үе (21%), дунд чөмөгний гэмтэл (16%) байна. Иймээс энэхүү спортоор хичээллэх явцтай гэмтлээс сэргийлэн бэлтгэл суургилалтын эхлэхээс өмнө бие халаалт, бэлтгэл дууссаны дараа бие хөргөлтийн дасгалаа тогтмол хийж заншаарай. Хэрвээ гэмтсэн тохиолдолд дараах яаралтай тусламжийн аргыг хэрэглээрэй. 1. Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгах, биеийн жинг хөл дээр авахаас зайлсхийх. тоглоомыг зогсоох 2. Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавих. Хүйтэн жинг 1 удаа 15 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 3. Гэмтсэн хэсэгт даралттай боолт хийх. Энэ нь гэмтлийн шалтгаант хаван үүсэхээс урьдчилан сэргийлнэ. 4. Гэмтсэн хөл гарыг зүрхний түвшнээс дээш сойх. Хөл гэмтсэн бол орон дээр хэвтэн хөлийг өндөрлөх. Үүний дараа гэмтэлийн эмч, сэргээн засахын багт хандан эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ